Түүхэн замнал

2009 он

Үйл ажиллагаа эхлэв.

Манай байгууллага нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийн гол хэрэглэгдэхүүн болох өргөн тээвэрлэх машин механизм цамхагт кран, гүүрэн кран ачаа болон хүн зөөврийн /подъём/, /лвюлка/-ийн угсралт буулгалт, засвар үйлчилгээ, нийлүүлэлт, түрээсийн үйлчилгээ болон барилга угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг баг хамт олон бүрдүүлэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

2015 он

БАГАНАТ ӨРГӨӨ, Sky town2

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 38-р хороонд байрлах "Баганат Өргөө" хотхоны 407,408 байрны барилга угсралт, цамхагт краны нэгдсэн үйлчилгээ, дотор засалын хамт хийж гүйцэтгэв.

2016 он

Sky town2

SKY TOWN-2, ФИНАНС ЛАЙН, цамхагт кран угсралт, буулгалт, засвар үйлчилгээ техникийн магадлал болон дотоод засал чимэглэл хийж гүйцэтгэв.

2016 он

International school of Ulaanbaatar

International school of Ulaanbaatar сургуулийн ажилчдын орон сууцны барилга угсралт болон цамхагт кран угсралт буулгалт, подём, люлка- зэрэг өргөх механизмын ажлыг хийж гүйцэтгэв.

2017 он

Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал

Төв аймгийн сэргэлэн сумын хөшигтийн хөндийд баригдаж буй "Улаанбаатар хотын" шинэ нисэх онгоцны буудал барих төслийн захиргааны барилга, аэродромын барилга, каргоны барилга"-ын ажилд XCMG-маркын 25-тн-ын даацтай авто кран нийлүүлсэн.

2018

Shangri-la-Hotel, apartment and office building

Shangri-la-Hotel, apartment and office building-ийн гадна шилэн фасаданд ашигласан БНСУ-д үйлдвэрлэсэн "GONDOLA" маркын 12 ширхэг дүүжинт өргүүр зэрэгт тогтмол техникийн аюулгүй ажиллагаа бүрэн бүтэн байдлын үзлэг хийн магадлал гүйцэтгэн ажиллах зөвшөөрөл олгосон.

2017-2018 он

Оюутолгой уурхай

Оюутолгойн уурхайн байгууламжид байрлах бетон зуурмагийн үйлдвэр, Ууттай цементийн нэмэлтийн агуулах, Миксер угаах болон ус цэвэршүүлэх барилга, хаалттай агуулах засварын цех, оффис лабораторийн барилга, дулааны дэд өртөө генераторын барилга барих төслийнхүрээнд zoomlon-ний 2 ширхэг 25 тонн-ын даацтай авто кран, өөрийн ажиллах хүчний хамт хийж гүйцэтгэсэн.

2019 он

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын барилга угсралтын ажил

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 104-р блок байрны хийж гүйцэтгэсэн.

2020-2021 он

Аргай чулуу ххк-ийн 16 давхар орон сууц

Нийслэлийн Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутагдэвсгэрт баригдсан “Аргай чулуу” ХХК-ийн 16 давхар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

2022 он

"ШИНЭ АМГАЛАН-4 360 айл

Шинэ амгалан цогцолбор хорооллын 4 дүгээр ээлжийн Б1, Б2 блок маань 360 айлын орон сууцны төсөл билээ. Бид эхний ээлжийн төслөө 2024 оны 01 дүгээр сард байнгын ашиглалтад өгч оршин суугчдаа хүлээн аваад байна.

2022 он

Газо хөнгөн бетон блокийн үйлдвэр

Газо хөнгөн бетон блокийн үйлдвэр маань эх орондоо хамгийн бага зардлаар евро технологиоор үйлдвэрлэж байна. Манай блокийн үйлдвэр маань Улаанбаатар, Орхон аймаг, Завхан, Тосонцэнгэл гэсэн 3 газарт тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

2022 он

Тавилгын үйлвэр

Бид бүтээн байгуулж буй орон сууцны төслүүддээ бүх төрлийн хэрэглээний тавилга үйлдвэрлэл хийж ханган нийлүүлэхийн зэрэгцээ хэрэглэгч танд зориулан хүссэн өнгө, загварын дагуу мэргэжлийн дизайнерийн гаргасан зурагт тулгуурлаж бүх төрлийн тавилгын захиалга авч байна.

2023 он

Мал аж ахуй

Бид "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд элдэв химийн найрлага бодис ороогүй сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнийг бэлчээрээс хэрэглэгчийн гарт шууд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2023-2026 он

ЦАМХАГ жуулчны бааз

Монгол улсын томоохон эдийн засгийг бүрдүүлэгч болох аялал жуулчлалын талбарт Завхан аймгийн, Тосонцэнгэл суманд "Цамхаг" жуулчны баазыг байгуулаад байна. Уг төсөл нь 2026 он гэхэд бүрэн хөгжиж дуусах юм.

2024-2025он

ШИНЭ АМГАЛАН 6 төсөл

Шинэ Амгалан цогцолбор хорооллын үргэлжлэл болох 6 дугаар ээлжийн Б7, Б8 блок маань 300 айлын орон сууцны төслийн ажил эхлээд барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Бид төслийн үргэлжлэлийг 2025 оны 4 дүгээр улиралд байнгын ашиглалтад өгч оршин суугчидаа хүлээн авахаар төлөвлөж байна.

2024-2025

Орхон аймаг, Хос Цамхаг апартмент

Монгол Улсын Орхон аймгийн төв, улсдаа Улаанбаатарын дараа орох 2 дахь том хот юм. Улаанбаатар хотоос ойролцоогоор 380 км зайд орших бөгөөд засмал болон төмөр замаар нийслэл хоттой холбогдсон байдаг. Энэхүү хотод МУ-ын 2 дахь том зэс, зэсийн баяжмал ЭРДЭНЭТ уурхай оршдог. Орон нутгийн хөрсний шинж чанарт тохирсон барилгын зураг төсөл дээр тулгуурлан хийж гүйцэтгэж буй “Орхон” аймагт байрлах “Хос Цамхаг” апартмент төсөл нь давхартаа 4 айл бүхий 128 айлын 2 блок орон сууц юм.

2024-2025

Завхан аймаг, Тосонцэнгэл сум, Цамхаг апартмент

Завхан аймаг, Тосонцэнгэл сумын төв цэгт байрлах "Цамхаг апартмент" төсөл маань орон нутгийн хөрсний шинж чанарт тохирсон зураг төслийн дагуу сумандаа хамгийн анхны лифттэй орон сууцны барилга юм.