“Шинэ Амгалан” цогцолбор хорооллын 3 дугаар ээлжийн Б6 блок, 150 айлын төслийн захиалга эхэллээ.
ДААЦЫН ЦАМХАГ ГРУПП ХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ Амгалан” цогцолбор хорооллын 3 дугаар ээлжийн Б6 блок болох, 16 давхар 150 айлын орон сууц төлбөрийн уян хатан нөхцөлийг харилцагч та бүхэндээ санал болгож байна.
Тухайн төсөл маань залуу гэр бүлүүдэд чиглэсэн ашигтай талбай зөв зохион байгуулалтыг орон сууцны зураг төсөлдөө шигтгэн өгч, төлбөрийн уян хатан таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Уг төслийн дотор засал нь орчин үеийн “interior design”-ийн чиг хандлагыг даган харилцагч бүрд хамгийн таатай бөгөөд тав тух, чанар стандартыг санал болгож байна.