ШИНЭ АМГАЛАН ЦОГЦОЛБОР

ШИНЭ АМГАЛАН ЦОГЦОЛБОР

Шинэ Амгалан цогцолбор хотхон нь нийт 17 блок, үүнээс Даацын цамхаг компани 3 блок хариуцаж ажиллаж байгаа бөгөөд Б1, Б2 блокыг хүлээлгэн өгч айлуудаа оруулсан байгаа. Одоо Б7 блокыг 2026 оны II улиралд ашиглалтанд өгөхөөр барилгын ажил явагдаж байна.
Б7 блок нь нийт 16 давхар 150 айлын, үйлчилгээтэй, Б1 давхартаа агуулахтай орон сууц юм.2024 онд Б2 блокыг ашиглалтад оруулсан2025 онд Б1 блокыг ашиглалтад амжилттай хүлээлгэн өгсөн 2026 онд Б7 блокыг ашиглалтанд оруулахаар барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна
Одоо байгаа өрөөний сонголтууд:
2–3 давхарт: 63,66 мкв
66,29 мкв
4-16 давхарт: 63,86 мкв
66,29 мкв

 БАЙРШЛЫН ДАВУУ ТАЛ

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВЛӨРСӨН БҮС

  • Cinema Next кино театр,
  • Emart,Tenger plaza
  • Sansar Сүлжээ Дэлгүүр,
  • Авто Тээврийн Үндэсний Төв,

мөн авто засвар, приус засвар, авто оношилгооны төвүүд ойрхон байрлаж, өдөр тутмын хэрэгцээг нэг дороос шийдэх боломжийг бүрдүүлнэ.

🚒 АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хотхоноос ердөө 100 метрийн зайд гал унтраах

анги байрлаж байгаа нь гэнэтийн эрсдэлийн үед

шуурхай үйлчилгээ авах, оршин суугчдын аюулгүй

байдлыг хангах чухал нөхцөл болдог.

🚗 ТАВ ТУХТАЙ ОРЧИН

Авто машины хүрэлцэхүйц зогсоол

Орц, гарц сайтай зохион байгуулалт

Хүүхдийн аюулгүй, тохижуулсан тоглоомын

талбай

Хотхоны орчимд улсын болон хувийн боловсролын байгууллагууд төвлөрсөн.

Үүнд:

  • Нийслэлийн Ерөнхий Боловсролын 68-р Сургууль,
  • 304-р Цэцэрлэг,
  • Хишиг Хятад Хэлний Сургууль,
  • Дотоод Хэргийн Их Сургууль зэрэг боловсролын байгууллагууд ойр байрлана.
  • Авто тээврийн үндэсний төв
  • Япон монгол эмнэлэг

Орчин үеийн төлөвлөлт, чанартай хийц, тав тухыг нэг дор цогцлоосон орон зай. Таны амьдралын хэв маягт нийцсэн, үнэ цэнийг урт хугацаанд хадгалах шийдэл.

Компанийн товч танилцуулга

Даацын цамхаг ХХК нь барилгын салбарт 13 жилийн туршлагатай компани юм.

2022 оноос эхлэн компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй “Шинэ Амгалан” цогцолбор хороолол төслийн барилгын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.