Ажлын байрны зар №1
Албан тушаал: Барилга бүтээцийн зургийн ахлах инженер
Байгууллага: ЭГЭ ХХК
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Барилга бүтээцийн зураг төслийн тооцоо хийх, зураг төсөл боловсруулах
Барилга угсралтын явцад зохиогчийн хяналт хийх, тайлан дүгнэлт гаргах
Барилга бүтээцийн зургийн багийг удирдан чиглүүлж ажиллах
Захиалагчийн даалгавар болон дотоод, гадаадын норм стандартын дагуу зураг төсөл боловсруулах
Тавигдах шаардлага
Барилгын инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн
Зураг төслийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Барилга бүтээцийн зургийн мэргэшсэн инженер
Баг удирдаж байсан туршлагатай
Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
Ажлын байрны зар №2
Албан тушаал: Зээлийн эдийн засагч
Байгууллага: Банк бус санхүүгийн байгууллага
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдад сурталчлах
Харилцагчийн санхүүгийн судалгаа, дүн шинжилгээ хийх
Зээлийн материалыг бүрдүүлж зээлийн хороонд танилцуулах
Олгосон зээлд хяналт тавих, эргэн төлөлтийг хянах
Зээлийн эрсдэлийг удирдах
Тавигдах шаардлага
Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
Салбарт ажилласан туршлагатай бол давуу тал
Судалгаа шинжилгээ, дүгнэлт хийх чадвартай
Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Ёс зүйтэй, үнэнч шударга
Бие даан шийдвэр гаргах чадвартай