Даацын цамхаг групп нь Газо хөнгөн блокын үйлдвэрээ 2022 онд нээж, евро чанар стандартын дагуу блок үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бөгөөд, тус бүтээгдэхүүнээ өөрийн компаний барилга угсралтын ажилд ашиглахаас гадна,дотоодын зах зээлд худалдан нийлүүлж , барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж байна. Орчин үеийн эко шийдэл гэгдэх энэхүү Газо хөнгөн блок нь дулаан хадгалалт сайн, гал усанд тэсвэртэй,хүний биед элдэв сөрөг нөлөөгүй, хөгц мөөгөнцөр үүсэхгүй, өргөхөд хөнгөн учир хөдөлмөр хөнгөвчилдөг гэдгээрээ онцлог давуу талтай юм.
Манай блок цехийн үйлдвэр нь Улаанбаатар хот , Эрдэнэт, Завханы Тосонцэнгэл зэрэг газруудад сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтай, чанар стандартын шаардлага хангасан орц найрлагаар газо хөнгөн блокыг үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулсаар байна.Бид эх орондоо хамгийн бага өртгөөр хамгийн чанартай “Газо хөнгөн блокийг “Евро” технологиор үйлдвэрлэж байна.