Эрхэм харилцагч та эрүүл хүнс эрхэм гэдэгт хэр санаа нийлдэг бэ? Танд манай даац фүүд бэлчээр дээрээс эрүүл малын махыг нийлүүлнэ гэхэд таатай байх уу? Хоол хүнсний аюулгүй байдал тэр дундаа мах махан бүтээгдэхүүн манай компани нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.7, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоосон “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт” дагуу үйл ажиллагаагаа хэрэглэгчдээ хүргэдэг билээ. Танай гэрт эрүүл гарал үүсэл нь тодорхой гэрчилгээтэй ангилсан малын махаар хангаж хойч ирээдүйнхээ төлөө эрүүл элдэв удаан хадгалах химийн бодис, хэрэглээгүй чанартай хүнс нийлүүлж байгаадаа бид сэтгэл хангалуун ажилдаг.
Үнээн сүүний ач холбогдол Сүүний уураг амархан нийлдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн ерөнхий тэнцвэрийг сайжруулдаг. – Үнээний сүүнд таван махбодь бүрэн гэж Монгол анагаах ухаанд үздэг. Хүч тэнхээг нэмэгдүүлэн, өнгө зүсийг үзэсгэлэнтэй болгох, хүчирхэгжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх үйлчилгээтэй. Шинэ сүүг бүлээнээр нь уувал рашаан адил шимтэй. Ийм учраас хүүхэд буюу өндөр настнуудад маш сайн. Үнээний сүүг түүхийгээр нь уувал төмрийн агууламж өндөр, цусны дутагдал ба уушигны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Буцалгаж уувал гал чанар бадарч нойр хулжих өвчинд тустай. Витамин D, уураг, фосфор болон цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд зэрэг хүний биед шаардагдах нэг өдрийн шим тэжээл 200 грамм сүүнд байдаг . Үнээний сүү нь дөрвөн улирлын ялгаа байхгүй шим тэжээл сайтай ундаа байж, настай нялх, идэр залуучууд ялгаа үгүй бүх хүмүүст зохицдог. Ерөнхийдөө цагаан идээг яаж идсэн ч хор болох зүйл алга бөгөөд сүүний хүхэр агуулсан амин хүчил хортой бодисыг саармагжуулдаг. Өөрөөр хэлбэл сүү хор тайлах үйлдэлтэй. Үүнээс гадна, үнээн сүүг шоколадтай хамт ууж болохгүй. Үнээн сүүний агуулах кальц нь шоколад доторх өвсөн хүчилтэй химийн урвал үүсэж, өвсөн хүчлийн кальц гэсэн хорт бодис үүсгэдэг. Мөн үнээн сүүг жүржийн шүүс, нимбэгийн шүүс хольж ууж болохгүй. Сүүний уураг жимсэн хүчилтэй уулзвал чанар нь хувирч, уургийн шим тэжээл алдагддаг хэмээн үздэг байна.